Ши Жиньпин “Гэрийн хорионд орсон” гэх цуурхлын дараа анх удаа олны өмнө ил гарч иржээ

Ши Жиньпин “Гэрийн хорионд орсон” гэх цуурхлын дараа анх удаа олны өмнө ил гарч иржээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ есдүгээр сарын 16-ны өдөр /2022.09.16/ болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаас буцаж ирснийхээ дараа гэрийн хорионд орсон гэх цуурхлын дараа өчигдөр анх удаа олны өмнө ил гарч иржээ.

Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадад төрийн эргэлт гарсан, Ши Жиньпинийг гэрийн хорионд орсон гэх цуурхал зарим хэвлэлээр мэдээлээд байсан юм. Харин мягмар гарагт БНХАУ-ын Коммунист нам болон тус улсын сүүлийн 10 жилд олсон ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнг үзэж сонирхсон тухай төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээлжээ.