ОХУ руу халдварт өвчний тааламжгүй орноос мах, бяслаг нэвтрүүлэхээр завдсан хэмээн Монголын иргэдэд хэрэг үүсгэжээ

ОХУ руу халдварт өвчний тааламжгүй орноос мах, бяслаг нэвтрүүлэхээр завдсан хэмээн Монголын иргэдэд хэрэг үүсгэжээ

ОХУ-ын Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомт дахь Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид Монголоос ОХУ руу болон эсрэг чиглэлд явж буй галт тэргэнд хяналт шалгалт хийж ажиллажээ.

Тус хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсын иргэд 2 кг мах, 2 кг зуслангийн бяслаг Оросын нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхийг завдсан. Монгол иргэдийн тээвэрлэж явсан эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон. Учир нь халдварт өвчний хувьд тааламжгүй орноос оруулж ирсэн гэжээ. Ингэхдээ тэднийг Россельхознадзорын газрын Гаалийн холбооны комиссын 2010 оны 6-р сарын 18-ны өдрийн 317 тоот шийдвэрээр батлагдсан Евразийн эдийн засгийн холбооны улсын хил, нутаг дэвсгэрт мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэх нэгдсэн журмын тухай заалтыг зөрчсөн үйлдэл гэж Монгол Улсын хоёр иргэнд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.