Оросын дүрвэгчдийн цуваа эрс нэмэгдвэл Финланд улс хилийн дагуу ХААЛТ БОСГОНО гэжээ

Оросын дүрвэгчдийн цуваа эрс нэмэгдвэл Финланд улс хилийн дагуу ХААЛТ БОСГОНО гэжээ

Сүүлийн долоо хоногт Европын Холбооны орнууд руу ОХУ-ын 66 мянга гаруй иргэн нэвтэрчээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болсон талаар Европын Холбооны хилийн Frontex агентлаг мэдээллээ. 

Оросын иргэдийн дийлэнх нь Финланд, Эстонийн хилээр гарсан байна. Сүүлийн дөрвөн хоногт Финланд улс ОХУ-ын 30 мянган иргэнийг хүлээн авчээ.

Түүнчлэн ОХУ цэргийн дайчилгаанд хамрагдах иргэдийг хилээр гарахыг нь хоригловол хууль бусаар хил давах иргэдийн тоо огцом нэмэгдэж асуудал хүндрэх магдлалтай байгааг Европын Холбоо онцоллоо.

Мөн энэ оны есдүгээр сарын 19-нөөс Польш, Литви, Латви, Эстони улсууд Оросын иргэдэд хилийн хязгаарлалт тавьсантай холбогдуулан Оросын дүрвэгчдийн цуваа эрс нэмэгдвэл Финланд улс хилийн дагуу хаалт босгоно гэж шийдвэрлэжээ. ОХУ-тай залгаа хилийн 1300 км урт газрын хууль бусаар нэвтрэх боломжтой хэсгүүдэд хаалт босгоход 100 сая евро шаардлагатай аж.

Эх сурвалж: Frontex




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө