Москва дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас өнгөрсөн шөнө /2022.09.28-29/ аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргаж, “АНУ-ын иргэдийг ОХУ-аас нэн даруй гарч явах”-ыг уриалжээ.
Тус сэрэмжлүүлэгт, “Америкчуудыг Орос руу зорчихгүй байх, хэрэв тэнд байгаа бол нэн даруй тус улсаас гарахыг анхааруулж, ОХУ-ын давхар иргэншилтэй бол цэргийн албанд татагдаж магадгүй” гэж дурджээ. Цаашлаад, Орост байгаа АНУ-ын иргэдийг “бүх төрлийн эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцохгүй байхыг сэрэмжлүүлж, ийм жагсаалын үеэр аюулгүй байдлын ажилтнуудын зургийг авахгүй байхыг анхааруулсан байна.
Учир нь “ОХУ-д тайван жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангагдаагүй" гэж тэмдэглэжээ.
Энэхүү сэрэмжлүүлэгт "Оросын эрх баригчид жагсаалд оролцсон АНУ-ын иргэдийг баривчилсан" гэжээ. Иймд ОХУ-ын Төрийн департаментын албан тушаалтан "жагсаалд оролцсон АНУ-ын иргэдийг баривчилсан талаар бид мэдээгүй" гэж тодотгосон байна. Мөн АНУ-ын элчин сайдын яамны тус сэрэмжлүүлэгтээ, “ОХУ-аас гарах тээврийн хэрэгслийн сонголтууд улам бүр хязгаарлагдаж магадгүй. Иймд Оросоос гарахыг хүсч байгаа бол аль болох хурдан бие даасан зохицуулалт хийх хэрэгтэй" гэжээ.
Харин Москва дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас ОХУ-д байгаа монголд иргэдэд хандсан ямар нэг мэдээлэл, анхааруулга хийгээгүй өнөөдрийг хүртэл байна.
Эх сурвалж: CNN