Финляндын Засгийн газар өчигдөр /2022.09.28/ хуралдаж, “гадаад, аюулгүй байдлын бодлогын өнөөгийн байдал, түүнийг шийдвэрлэх арга хэмжээ”-нийхээ талаар хэлэлцжээ. Ингээд өнөөдөр /2022.09.29/-өөс эхлэн ОХУ-ын иргэдийг Финлянд руу жуулчлах, Финляндыг дамжин өнгөрөх улс болгон ашиглах байдлыг хязгаарлах зохицуулалтыг батална" гэж мэдэгджээ. Түүнчлэн Финлянд, ОХУ-ын хил дээр хилийн хашлага татаж, хяналтыг сайжруулна гэжээ.
Эх сурвалж: Valtioneuvosto.fi