СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-руу ааруул авч орохыг завдсан Монгол иргэдийг саатуулж, хэрэг үүсгэжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-руу ааруул авч орохыг завдсан Монгол иргэдийг саатуулж, хэрэг үүсгэжээ

ОХУ-ын Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор Монголоос тус улс руу зорчиж явсан автомашиныг шалгах явцад Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид “хориглох” бараа бүтээгдэхүүнийг хураан авсан талаар мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэд 3 кг мах, 4 кг ааруул нэвтрүүлэхийг завдсан бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт оруулахыг хориглосон аж. Учир нь халдварт өвчний хувьд тааламжгүй орноос оруулж ирсэн гэж үздэг байна. Иймд зөрчил гаргасан этгээдүүдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу




Өнөөдөр морь өдөр

21 минутын өмнө