Украины зарим мужуудын захирагч нарын “Удахгүй бид ОХУ-ын субъект болно” гэсэн мэдэгдлийн дараа Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн тэргүүн нар өчигдөр /2022.09.28/-нд Москвад газардлаа гэж Херсоны мужийн дэд тэргүүн Кирилл Стремоусов Telegram сувагаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр "Чөлөөлөгдсөн бүс нутгийн тэргүүнүүдийг тээвэрлэсэн түүхэн нислэг Москвад газардлаа. Энэ бол мэдээж түүх боловч аз жаргалтай төгсгөлтэй" гэсэн юм.
Эдгээр муж Оросын бүрэлдэхүүнд орсноор нутаг дэвсгэрийнхээ аюулгүй байдлыг хангана гэж найдаж байгаа аж. Тэдний үзэж буйгаар, энэхүү шийдвэр нь Украины эрх баригчдын энгийн иргэдийн эсрэг явуулж буй террорист үйл ажиллагааг зогсооно гэж үзсэн байна. Мэдээллийн дэргэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганск, Херсон, Запорожье мужийн оршин суугчдын шийдвэрийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Tass