Финланд улс өнөөдрөөс эхлэн Оросын жуулчдад хилээ хаалаа

Финланд улс өнөөдрөөс эхлэн Оросын жуулчдад хилээ хаалаа

Энэ есдүгээр сарын 21-ны өдөр /2022.09.21/ ОХУ Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь цэргийн алба хааж байсан армийн бэлтгэл хүчийг хамруулахаа албан ёсоор мэдэгдэж байсан билээ.

Тус шийдвэрийн улмаас ОХУ-аас ойрх бүс нутгийг зорих энгийн иргэдийн тоо эрс нэмэгдээд буй. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн дайчилгаа явуулахдаа алдаа гаргаснаа анх удаа хүлээн зөвшөөрч, засаж залруулахаа амласан байна. ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл Европын Холбооны гишүүн орнуудаас Финланд улс ганцаараа Оросын жуулчны визтэй иргэдэд нээлттэй байсан бол өнөөдрөөс эхлэн тус улс Оросын жуулчдад хилээ хаах шийдвэр гаргажээ. Гэхдээ Финландад амьдардаг төрөл төрөгсдөдөө зочлох, ажиллах, суралцах зорилгоор виз авсан Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлсэн хэвээр байх юм.