ШУУРХАЙ: Хойд солонгосын удирдагч Ким Жон Уныг МОНГОЛД айлчлахыг урьсан У.Хүрэлсүхийн захидалд хариу шуудан илгээжээ

ШУУРХАЙ: Хойд солонгосын удирдагч Ким Жон Уныг МОНГОЛД айлчлахыг урьсан У.Хүрэлсүхийн захидалд хариу шуудан илгээжээ

Энэ есдүгээр сарын 09 /2022.09.09/-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьж, хоёр улсыг түүхэн цаг үед бие биеэ дэмжиж ирсэн гэх мэндчилгээг явуулсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл тус мэндчилгээний хариуг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун илгээснийг Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын дэглэм тогтоосны 74 жилийн ойд илгээсэн баярын мэндчилгээнд, “Хоёр орны харилцааг хөгжүүлэх, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд чухал ач холбогдолтой. Үүнийг хэрэгжүүлэх сайхан боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол, Хойд Солонгос хоёр улсын ард түмэн эртний ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд түүхэн хэцүү цаг үед харилцан бие биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай.

Монголын ард түмний дотнын анд, Солонгосын ард түмний агуу удирдагч ноён Ким Ир Сен хоёр орны орчин үеийн харилцааны бат бөх суурийг тавьсан.

Энэ цаг үед хоёр орны харилцааг хөгжүүлэх хариуцлагатай үе. Энэ харилцаа ард түмний хүсэл тэмүүлэл, нийтлэг эрх ашигт нийцүүлэн улам бэхжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэж байсан юм. Тэгвэл өчигдөр /2022.09.29/ Хойд Солонгосын ГХЯ-наас, “Хойд Солонгосын дэглэм тогтоосны 74 жилийн ойн баярын хүрээнд илгээсэн мэндчилгээнд Удирдагч Ким Жон Ун Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу баярын шуудан илгээсэн” гэж мэдэгджээ.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө