"Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап лам Монголд айлчлахаар бэлдэж байна" гэж мэдээлжээ

"Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап лам Монголд айлчлахаар бэлдэж байна" гэж мэдээлжээ

​Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап лам Франциск Монголд айлчлахаар бэлдэж байна гэж олон улсын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, Энэ жил Монгол, Ватиканы хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд айлчлалын тов одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сар /2022.08/-д МАХН-ын дарга асан Н.Энхбаяр Ромын Пап лам Францискт бараалхсан бөгөөд эл үеэрээ айлчлалын урилгыг өгсөн" гэжээ.

Гэхдээ одоогоор манай улсад Ромын Пап ирэх эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар улс төрийн хүрээнд нууцалж байгаа гэж албаны эх сурвалж бидэнд мэдээллээ.

Харин олон улсын хэвлэлд мэдээлснээр, “Хамба пап лам Монголд айлчлахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэж мэдээлжээ.