Донецк, Луганскийн бүс нутгийг Оростой нэгдэхийг зөвшөөрсөн зарлигт В.Путин өнөөдөр гарын үсэг зурна гэжээ

Донецк, Луганскийн бүс нутгийг Оростой нэгдэхийг зөвшөөрсөн зарлигт В.Путин өнөөдөр гарын үсэг зурна гэжээ

Оросын цэргийн хяналтад орсон Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал асуулга болж энэ сарын 27 /2022.09.27/-ны өдөр өндөрлөсөн. Энэ талаар ОХУ-ын хэвлэлд, “Дээрх мужийн иргэдийн 90 гаруй хувь нь Оростой нэгдэхийг дэмжсэн” гэж мэдээлж буй. Тэгвэл өнөөдөр /2022.09.30/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин  Донецк, Луганскийг “Орост нэгдэхийг” хүлээн зөвшөөрөх зарлигт гарын үсэг зурна гэдгийг зарим хэвлэлд мэдээлжээ.

Эх сурвалж: NEXTA