БНСУ хилээр нэвтэрч буй хүмүүсээс коронавирусийн шинжилгээ шаардахаа зогсоож байгаа ажээ

БНСУ хилээр нэвтэрч буй хүмүүсээс коронавирусийн шинжилгээ шаардахаа зогсоож байгаа ажээ

БНСУ бямба гараг /2022.10.01/-ийн  00:00 цагаас эхлэн хилээр нэвтэрч буй зорчигчдыг коронавирусийн шинжилгээнд хамруулах шаардлагыг цуцлах болсноо зарлажээ.

Ингэснээр тус улс хилээр нэвтрэх үед хэрэгжүүлж байсан халдвараас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээгээ цуцалсан гэсэн үг юм. Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын дэд сайд Ли Ки Ил баасан гарагт дээрх мэдэгдлийг хийсэн байна. Зорчигчид гурав хоногийн дотор сэжигтэй шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн төвд очиж, нуклейн хүчлийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж. Түүний хэлж буйгаар, наймдугаар сард тус улсад ирсэн жуулчдын дунд батлагдсан халдварын тохиолдол 1.3 хувь байсан бол есдүгээр сард 0.9 хувь болж буурсан байна. Мөн омикрон ВА.5 мутант омгийн үхлийн түвшин маш бага байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ.   

Эх сурвалж: Монцамэ агентлаг