Ж.Байден: Украины тусгаар тогтносон газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн ОХУ-ын луйврыг эрс буруушааж байна

Ж.Байден: Украины тусгаар тогтносон газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн ОХУ-ын луйврыг эрс буруушааж байна

ОХУ-ын бүрэлдэхүүнд Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн Украины дөрвөн мужийг нэгтгэх зарлигт Оросын Ерөнхийлөгч В.Путины гарын үсэг зурах арга хэмжээ өчигдөр /2022.09.30/ орон нутгийн цагаар 15:00 Кремльд болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Оросын цэргийн хяналтад орсон Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон гэсэн дөрвөн мужийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах санал асуулга болж энэ сарын 27 /2022.09.27/-ны өдөр өндөрлөсөн. Энэ талаар ОХУ-ын хэвлэлд, “Дээрх мужийн иргэдийн 90 гаруй хувь нь Оростой нэгдэхийг дэмжсэн” гэж мэдээлээд буй.

Тэгвэл дээрх дөрвөн бүс нутгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэснээ Путин зарласны дараа АНУ-ын засаг захиргаа Москвагийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээг зарлажээ. Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэхүү хууль бус нэгтгэлийг дэмжсэн АНУ-ын  аливаа хувь хүн, байгууллага, улс орон хатуу шийтгэл амсахыг анхааруулсан байна.

Тэрбээр, “Украины тусгаар тогтносон газар нутгийг өөртөө нэгтгэх гэсэн Оросын луйврыг АНУ эрс буруушааж байна. ОХУ олон улсын хууль, НҮБ-ын дүрмийг уландаа гишгэж, бусад энх тайванч улс орнуудын аюулгүй байдалд заналхийллээ” гэжээ.

Эх сурвалж: Associated Press