Монголын жуулчид ОХУ-ын Буриадаас хаш чулуу гаргахаар завдсан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, Монголын жуулчид Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор өөрсдийн ачаа тээшиндээ авч явсан хувийн эд зүйлс дунд 15 кг хаш чулуу хил гаргахаар авч явсныг илрүүлсэн байна. Хууль зөрчсөн Монголын хоёр иргэнийг хувийн автомашинаар ОХУ-ын хилээр нэвтрэхийг завдсан гэсэн бөгөөд тус улсаас экспортлохыг хориглосон хаш чулууг авч явсан тул хураан авч шинжилгээнд явуулж түүхий хаш болох нь тогтоогдсон аж. Нийт өртөг нь 66 мянган рубль давсан гэжээ. Иймд МУ-ын хоёр иргэнд ашигт малтмал стратегийн ач холбогдолтой түүхий эд гэдгийг мэдээгүй, зохих бичиг баримтгүйгээр хилээр гаргахыг оролдсон талаар мэдэгдсэн гэжээ.
Эх сурвалж: Baikal