ЗХУ-ын харьяаны “Бүгд найрамдах засаглалтай социалист улс”-ыг санагалзаж, БНМАУ гэж Монгол Улсыг тодотгов уу

ЗХУ-ын харьяаны “Бүгд найрамдах засаглалтай социалист улс”-ыг санагалзаж, БНМАУ гэж Монгол Улсыг тодотгов уу

УИХ-ын дарга Г.Занданшатар Турк улс /БНТУ/-д айлчлал хийгээд өнөөдөр өглөө /2022.10.18/ өглөө эх орондоо ирсэн байна. Харин тэрээр тус айлчлалынхаа үеэр БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд бараалхсан байгаа юм.

Энэ тухай мэдээлэл УИХ-ын дарга Г.Занданшатарын албан ёсны facebook хуудаст нийтлэгдсэн байна. Гэтэл тус мэдээлэлд, “Турк улсын цэцийн гишүүний тангараг өргөх ёслолд хүндэт зочноор уригдан оролцлоо” хэмээгээд Бүгд Найрамдах Монгол Ард улс гэж бичээд өөрчилж, зассан байж болзошгүй байна.

Мөн Х.Баттулгын АН-ын зарим гишүүд БНСУ-ын АН-ын удирдлагуудын урилгаар тус улсад очиж, хэдэн өдрийн айлчлал хийсэн байна. Харин тэднийг угтан авсан самбар дээр, мөн л “Бүгд Найрамдах Монгол Улс /БНМУлсын/” гэж тодотгосон нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна. Сонирхуулахад, Монгол Улс нь 1990 оноос өмнө Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-ын харьяанд байхдаа “Бүгд найрамдах засаглалтай социалист улс” байсан юм.




Өнөөдөр гахай өдөр

12 цагийн өмнө