УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нарыг гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталж, сүрдүүлсэн зэрэг үндэслэлээр 30 хоног баривчилсан билээ.
Тэгвэл Ж.Батзандан нь хорих 461 дүгээр дугаар хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр биеийн байдлын хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Харин тус хорих ангид очсон зарим нөлөө бүхий эрхмүүд тус ангийн эмнэлэгт хэвтэж байгаад гарч ирдэг гэдэг. Ташрамд дурдахад, Өчигдөр /2022.10.17/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Батзанданг хорьсон нь хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.