Сүүлийн өдрүүдэд зам тээврийн осол гарах нь эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн засаг дарга автомашинтай явж байгаад осолдсон бол, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зорчиж явсан автомашин 12 насны хоёр хүүхдийг мөргөсөн ноцтой осол гарсан.
Тэгвэл өнөөдөр /2022.10.19/ 21.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Богд хааны ордон музей”-н хойд уулзвар дээр Ланд-80 маркийн автомашин суудлын жижиг тэрэгтэй мөргөлдөж онхолдсон осол гарсан байна. Хэргийн газарт цагдаа, түргэн тусламж албан хаагчид ажиллаж байсан. Харин хүний эрүүл мэнд хохирсон эсэх, осол юунаас болж гарсан талаар албаны эх сурвалжууд мэдээлэл хийгээгүй байна. Иймд иргэд та бүхнийг авто замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжтой байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.