Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр "Ланд-200" маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн осол гарсан билээ. Тэгвэл осолд өртсөн долоон тээврийн хэрэгсэлд 117 сая төгрөгийн эд материалын хохирол учирсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
