Улсын 80 тэрбум төгрөгийг "Капитал банк"-наас авч чадаагүй бөгөөд өрөндөө авсан үл хөдлөхүүд нь зарагдахгүй байна гэв

Улсын 80 тэрбум төгрөгийг "Капитал банк"-наас авч чадаагүй бөгөөд өрөндөө авсан үл хөдлөхүүд нь зарагдахгүй байна гэв

Дампуурсан Капитал банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг байршиж байсан. Тэгвэл одоогоор тус мөнгөнөөс 80 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй талаар эх сурвалж мэдээллээ. Капитал банк болон эрх хүлээн авагчийн зүгээс дээрх мөнгөн дүн бүхий өрөндөө үл хөдлөх хөрөнгө өгсөн ч байшин, барилгууд нь зарагдахгүй байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын сан нь Капитал банкнаас хураасан орон сууцыг ажилчдадаа 8 хувийн зээлээр худалдан борлуулсан бөгөөд энэ хэлбэрээр 40 гаруй тэрбум төгрөгийг салгаж авч чаджээ. Одоо үлдсэн 80 тэрбумын хөрөнгийг худалдан борлуулахаар үе шаттай дуудлага худалдааг зохион байгуулж, зарыг тогтмол түгээж байгаа ч зарагдахгүй байгаа гэв.

 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ээс Эрүүл мэндийн даатгалын мөнгийг Капитал банканд байршуулж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байдаг. 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс ЭМДЕГ бие даан байгуулагдсанаар “Капитал” банканд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй бөгөөд харин хадгаламжийн хүүгийн 8 тэрбум төгрөгийг Төрийн санд авсан байна.