Е-police аппликейшнд зөрчил гаргасан автомашины зургийг авч илгээснээр торгуулийн дүнгийн 20 хувийг урамшуулал болгон авах боломжтой болжээ. Тодруулбал, Явган хүний зам дээр автомашинаа байршуулсан бол зөрчлийн тухай хуулиар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 мянган төгрөгөөр торгох зохицуулалт үйлчилдэг. Энэ нь иргэн та илрүүлэн мэдээлсэн зөрчил бүрээсээ 4000 төгрөгийг авна гэсэн үг юм.
