Хоёр настай хүүхэд муу усны нүхэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт муу усны нүхэнд хүүхэд унасан тухай дуудлага аравдугаар сарын 30-ны өдрийн 12:03 цагт хүлээн ОБГ-т иржээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:11 цагт очиход П /2 настай, эрэгтэй/ 2.1 м гүнтэй нүхэнд унаж нас барсан байсныг 2 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
