"Итаевоны гамшиг"-ын улмаас Инчеон Дунгугийн зөвлөл Монголд хийх айлчлалаа цуцаллаа

"Итаевоны гамшиг"-ын улмаас Инчеон Дунгугийн зөвлөл Монголд хийх айлчлалаа цуцаллаа

"Итаевоны гамшиг"-ын улмаас Инчеон Дунгугийн зөвлөл Монголд хийх айлчлалаа цуцаллаа.

Тодруулбал, Инчеон Дунгугийн зөвлөл нь БНСУ-ын Инчеон хотын Дунгу дүүрэгт харьяалагддаг үндсэн зөвлөл бөгөөд өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ны өдөр /2022.10.31/ Монголд айлчлах байсан хэдий ч “Итаевоны сүнсний баяр”-ын үеэр олон хүн харамсалтайгаар амь насаа алдсан үйл явдалтай холбогдуулан айлчлалаа цуцалсан талаар тус улсын хэвлэл онцолжээ.

ДунГу нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгтэй ах дүүгийн найрсаг харилцаатай байх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд түүнээс хойш жил бүр харилцан айлчлал хийдэг байв. Гэвч 2020 оноос хойш коронавирусийн цар тахлын улмаас хоёр жил энэ арга хэмжээ зохион байгуулагдаагүй юм. Иймд энэ жил Донгугийн зөвлөл тус дүүрэгт айлчлахаар төлөвлөж байсан ч аравдугаар сарын 30-ны өдөр Итаевонд гарсан гамшигтай холбогдуулж засгийн газраас үндэсний гашуудал зарлаж, айлчлалыг цуцлах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу