Амиа алдсан 154 хохирогчийн гэр бүл рүү төрийн алба хаагчдыг тусгайлан томилж, оршуулгын зардалд нь 15 сая вон гэж мэдэгджээ

Амиа алдсан 154 хохирогчийн гэр бүл рүү төрийн алба хаагчдыг тусгайлан томилж, оршуулгын зардалд нь 15 сая вон гэж мэдэгджээ

БНСУ-ын Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд амиа алдсан 154 хохирогчдын ар гэрийнхэнд оршуулгын зардалд 15 сая вон буюу 10500 ам.доллар олгоно гэж мэдэгджээ.

Мөн гэр бүлийн гишүүнээ алдаад байгаа бүх айлуудад төрийн албан хаагчдыг тусгайлан томилж, оршуулгын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газрын ажилтнуудыг 31 оршуулгын газарт илгээсэн гэж БНСУ-ын гамшиг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Сон Хо өнөөдөр /2022.10.31/ мэдэгдсэн байна. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёол улс даяар гашуудал зарласан байна. 

Эх сурвалж: BBC