"Сүнсний баяр"-ын үеэр амь эрсдэх хэмжээний хохирол учрахыг урьдчилан ТООЦООЛООГҮЙ гэж цагдаа нарыг буруутгав

"Сүнсний баяр"-ын үеэр амь эрсдэх хэмжээний хохирол учрахыг урьдчилан ТООЦООЛООГҮЙ гэж цагдаа нарыг буруутгав

Энэ аравдугаар сарын 29,30-ны өдрүүдэд /2022.10.29-31/ БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт Halloween /аймшгийн, сүнсний баяр/ тэмдэглэж байсан 100 мянга гаруй иргэн олноор цугларсны улмаас сүүлийн байдлаар 154 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.

Тэгвэл тус баярын үеэр олон хүн цугларч, амь эрсдэх хэмжээний хохирол учрахыг урьдчилан тооцоолоогүй гэж цагдаа нарыг буруутгажээ.

Тодруулбал, Цагдаа нар цугларсан хүмүүсийг үхэлд хүргэхээс сэргийлж чадаагүй гэх шүүмжлэлд хариу өгч Үндэсний цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах товчооны дарга Хонг Ги Хён “Олон хүн үхэхийг урьдчилан таамаглаж чадаагүйг хүлээн зөвшөөрч байна. Олон хүн цуглана гэж таамаглаж байсан ч энэ хэмжээний их хохирол гарна гэж төсөөлөөгүй” гэв. Энэ жилийн “сүнсний баяр”-ын үеэр өмнөх жилүүдийнхээс илүү хүн цугларсан эсэх хараахан батлагдаагүй байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт Итаевонд 137 цагдаагийн албан хаагч томилогдон ажиллаж байсан бол 2017-2019 онд Ковид-19-ээс өмнөх жилүүдэд 37-90 офицер ажиллаж байсан аж.

Эх сурвалж: Yonhap