НҮБ-ын “зуучлалын гэрээ”-нээс Орос гарч буйгаа мэдэгдсэн ч, үр тариа ачсан Украины 12 онгоц Африк, Ази тив рүү хөдөлжээ

НҮБ-ын “зуучлалын гэрээ”-нээс Орос гарч буйгаа мэдэгдсэн ч, үр тариа ачсан Украины 12 онгоц Африк, Ази тив рүү хөдөлжээ

Өнөөдөр /2022.10.31/ Украины боомтуудаас хүнсний бүтээгдэхүүн ачсан хэдэн арван хөлөг онгоцнууд Африк, Ази тип рүү хөдөлсөн гэж тус улсын Дэд бүтцийн яам мэдэгджээ. 

Тодруулбал, “Африк, Ази, Европын хэрэгцээнд зориулсан 354 мянган тонн үр тариа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан 12 хөлөг өнөөдөр /2022.10.31/ Украины Одесса, Чорноморск, Пивденный далайн боомтуудаас гарлаа" гэж мэдэгджээ. 

Харин өнгөрөгч Бямба гараг /2022.10.29/-т хар тэнгисийн флот руу нисгэгчгүй онгоцоор Украины тал довтолсон хэмээн буруутгаж НҮБ-ын “зуучлалын гэрээ”-нээс гарч буйгаа ОХУ-ын тал мэдэгдсэн.

Харин НҮБ болон Туркийн төлөөлөгчид “Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд” Москватай хэлэлцээгээ үргэлжлүүлж байна гэж мэдэгдсэн. Энэ талаар Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, “Москва гэрээнээс гарсан ч Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг үргэлжлүүлэхийн төлөө Анкара тууштай ажиллаж байна. Учир нь дэлхийн улаан буудайн гуравны нэгийг Орос, Украин үйлдвэрлэдэг. Өлсгөлөнгийн аюул нүүрлэсэн орнуудад энэ буудайг хүргэх бидний зорилго” гэж мэдэгдээд байна. 

Эх сурвалж: CNN