А.Арго багш таалал төгсчээ

А.Арго багш таалал төгсчээ

“Англи хэл өөрөө сурах бичиг”, “Герман хэл өөрөө сурах бичиг” зэрэг номуудын зохиогч, Олон орны хэл мэддэг, ард түмний гавьяат багш гэгддэг Батсүхийн Ариунболд буюу Арго багш 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрээр сурган хүмүүжүүлэх салбарын зүтгэлтэн төдийгүй шинийг эрэлхийлэгч, бизнесмэн, маркетингийн авьяастан, нийгмийн зүтгэлтэн байсан билээ.

Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг төгссөн юм.

Монголын хэл шинжлэл, боловсролын салбарт 1984 оноос хойш ажиллахдаа Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад, Итали, Испани, Орос гэсэн есөн хэлний сурах бичгийг бүтээн туурвисан билээ.

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.