"Украины Киев хотын иргэдийн 40 хувь нь усгүй, 270 мянган байшин цахилгаангүй байна" гэж мэдэгджээ

"Украины Киев хотын иргэдийн 40 хувь нь усгүй, 270 мянган байшин цахилгаангүй байна" гэж мэдэгджээ

Өчигдөр /2022.10.31/ Украины нийслэл Киев хот руу Оросууд пуужингийн цохилт өгсний улмаас тус хотын гол объектууд сүйдэж, иргэд ус авахын тулд оочерлож эхэлжээ. Энэ талаар хотын дарга Виталий Кличкоги, “Киев хотын хэрэглэгчдийн 40 хувь нь усгүй, 270 мянган байшин цахилгаангүй байна” гэж мэдэгджээ. Харин тус халдлагын улмаас 13 хүн шархадсан гэж Украины албаны хүмүүс мэдэгдсэн бол, “Украины цэргийн хяналт, эрчим хүчний системд цохилт өгсөн бөгөөд бүх байг оносон” гэж Оросын тал мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC