ФОТО: Итаевонд амь насаа алдсан хохирогч нарт эмгэнэл илэрхийлэхийн тулд Сөүлийн зарим хэсэг эзгүйрч байгаа нь ер бусын тохиолдол гэв

ФОТО: Итаевонд амь насаа алдсан хохирогч нарт эмгэнэл илэрхийлэхийн тулд Сөүлийн зарим хэсэг эзгүйрч байгаа нь ер бусын тохиолдол гэв

БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт энэ аравдугаар сарын 29-ний шөнө /2022.10.29/ Halloween “аймшгийн, сүнсний баяр” тэмдэглэж байгаад шахцалцсаны улмаас харамсалтайгаар амь насаа алдсан 156 хохирогчдод эмгэнэл илэрхийлэх үйл ажиллагаа болж байна.

Тодруулбал, өчигдөр даваа гарагт Сөүлийн хотын төвд талийгаачдыг хүндэтгэн дурсгалын тахилын ширээ болон хохирогчдын гэрэл зургийг байршуулсан бөгөөд олон иргэд цугларч уламжлалт ёсоор цэцэг барин хүндэтгэл үзүүлэхээр ирж байгаа аж. Тус гашуудлын ажиллагаанд тус улсын ерөнхийлөгч Юн Сук Ёол, түүний гэргий Ким Кеон Хи болон Ерөнхий сайд, Сөүл хотын дарга зэрэг дээд албан тушаалтнууд оролцжээ.

Мөн үндэсний хэмжээнд долоо хоног үргэлжилсэн гашуудлын хугацаанд тэмдэглэхийн тулд олон дэлгүүр, аж ахуйн нэгжүүдийг хаасан байна.

Сөүлийн төвийн зарим хэсэг эзэнгүй шахуу байгаа нь 10 гаруй сая хүн амьдарч, хөл хөдөлгөөн ихтэй нийслэлд ер бусын үзэгдэл болж байгааг олон улсын хэвлэл онцолж байв. 2014 онд тус улсад сурагчдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц живж 304 хүн харамсалтайгаар амь насаа алдаж байсан. үүнээс дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байсан бөгөөд тэдний ар гэрийнхэн ч эмгэнэл илэрхийлэхээр ирсэн байжээ. Тэдний төлөөлөл хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “ижил өвдөлтийг амссан хүний хувьд сэтгэл өвдөж байна. Хэлэх үг ч алга. Ийм том гамшиг дахиж давтагдахыг хараад талийгаачдын гэр бүлүүдэд эмгэнэл илэрхийлж байна” гэв.

Эх сурвалж: CNN

ФОТО: