Жүжигчин И Жихан нь Итаевоны ослын үеэр бусдыг аврах гэж байгаад амь насаа алдсан гэв

Жүжигчин И Жихан нь Итаевоны ослын үеэр бусдыг аврах гэж байгаад амь насаа алдсан гэв

БНСУ-ын Сөүл хотын Итаевон дүүрэгт энэ аравдугаар сарын 29-ний шөнө /2022.10.29/ Halloween “аймшгийн, сүнсний баяр” тэмдэглэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн тоо 156-д хүрлээ. Тэгвэл тус улсын дуучин, жүжигчин И Жихан нь тус осолд өртөж амиа алдсан тухай түүний энтертайнмент мэдэгдэл хийгээд байв.

Тодруулбал, тэрээр 2017 онд "Produce 101" дууны шоу нэвтрүүлэгт оролцож, олны танил болж байсан бөгөөд түүний дараачаас жүжигчний гараагаа эхлүүлж "Today Was Another Ham Hyun Day" кинонд дүр бүтээсэн байна. Харин сэтгэл шимшрэм аймшигт ослын үеэр тэрээр бага насны хүүхдэд туслахыг оролдож байгаад өөрөө эндсэн талаар гэрчүүд харсан гэх мэдээлэл цацагджээ.