“Тагнаж чагнаад байгаа сэтгүүлчдийн ард уншигч, сонсогч, иргэдийн мэдэх эрх байгаа гэдгийг ойлгох ёстой” гэв

“Тагнаж чагнаад байгаа сэтгүүлчдийн ард уншигч, сонсогч, иргэдийн мэдэх эрх байгаа гэдгийг ойлгох ёстой” гэв

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар хэвлэлийн бага хурал хийв.

Өнгөрсөн лхагва гарагт болсон Хэвлэл мэдээллийг ёс зүйн форумд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон бөгөөд нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан талаарх мэдээллийг Тагнуулын ерөнхий газарт өгсөн хүсэлтийн хариугаар нотолсон гэдгээ хэлсэн юм.

МСНЭ-ээс хэлэхдээ: "2018 онд есөн сэтгүүлчийг тагнаж чагнасан асуудал анх хөндөгдсөн. Тухайн үед холбогдох газруудад хүсэлт тавьсан ч өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөөгүй. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар долоон сэтгүүлч гэсэн мэдээллийг өгсөн. Албан бичигт хариу өгдөггүй хэр нь энд тэнд хов жив шиг ярьж явдаг. Бид зөвхөн сэтгүүлчийн талаар яриагүй. Сэтгүүлчийн ард уншигч, сонсогч, иргэдийн мэдэх эрх байгаа гэдгийг ойлгох ёстой" гэсэн юм.