ФОТО: Итаевоны хохирогчдын өмсөж байсан эд хэрэгслийг ар гэрийнхэнд нь таниулж, хүлээлгэн өгөхөөр дэлгэн тавьжээ

ФОТО: Итаевоны хохирогчдын өмсөж байсан эд хэрэгслийг ар гэрийнхэнд нь таниулж, хүлээлгэн өгөхөөр дэлгэн тавьжээ

БНСУ-ын Сөүл хотын Итаевонд аравдугаар сарын 29-ны орой /2022.10.29/ “аймшгийн баяр” тэмдэглэхээр 100 мянга гаруй хүн цугларч улмаар 156 хүн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан.

Тэгвэл тус ослын газраас нийт 1.5 тонн хувцас, хувийн эд зүйлс буюу 124 цүнх, 258 хувцас, 256 хос гутал, 66 өрөөсөн гутал, 156 электрон хэрэгсэл олдсоныг ар гэрийнхэнд нь таниулж, хүлээлгэн өгөхөөр дэлгэн тавьжээ. Амиа алдсан иргэдийн 26 нь гадаадын иргэд байсан бөгөөд тус иргэдийн ар гэрт мөн ялгаагүй Солонгосын иргэдтэй ижил сэтгэл санааны хохирлыг нь барагдуулахад зориулж 20 сая вон болон оршуулгын ажилд нь зориулж 15 сая вон хүртэлх мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Мөн Солонгос руу ирж байгаа ар гэрийнхний байрлах буудлын 70 мянган воныг олгох бөгөөд онгоцны билетийг зохицуулах талаар агаарын тээврийн газруудтай хэлэлцэж байгаа гэнэ.

ФОТО: