“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий таван шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес хоног үргэлжилж, шүүгдэгч нар хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага авсан байна.
Шүүхээс шүүгдэгч Ш.Батхүү Ч.Ганзориг Б.Мөнхжаргал Э.Сүрэн Г.Алтан нарыг гэм буруутайд тооцож, Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Харин шүүгдэгч Г.Амарбатад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан байна. Хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор 5 хоногийн завсарлага дууссаны дараа эрүүгийн хариуцлагын шүүх хурал үргэлжлэх юм.