Хятадын эрдэмтэд гахайн эд эрхтнийг гурван сармагчинд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Хятадын эрдэмтэд гахайн эд эрхтнийг гурван сармагчинд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Хятадын Агаарын цэргийн хүчний Сиань Анагаах Ухааны Их Сургуулийн “Шижин” эмнэлэгт генийн хувьд өөрчилсөн гахайн эд эрхтнийг гурван сармагчинд шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ гэж “China Daily” сонин мэдээлжээ. 

Мэс заслыг аравдугаар сарын дундуур хийсэн ба 14 цаг үргэлжилсэн байна. Энэ хугацаанд сармагчнуудад элэг, бөөр, зүрх, нүдний эвэрлэг бүрхэвч, арьс ба ясны хэсэг шилжүүлэн суулгасан аж. Туршилтад дөрвөн сармагчин оролцсон боловч нэг нь үхжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Үлдсэн гурван сармагчны биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд шилжүүлэн суулгасан эрхтнүүд нь хэвийн ажиллаж байгаа аж. Мэс засал хийснээс хоёр долоо хоногийн дараа үхсэн сармагчинд шилжүүлэн суулгасан элэг, бөөр нь хүлээн авагч биедээ дасан зохицож чадаагүй байна. Иймд Хятадын эрдэмтэд "хүний эд эрхтний хомсдолын асуудлыг шийдэхэд том алхам хийсэн" гэж “Шижин” эмнэлэг мэдээлжээ.