ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр 900 ширхэг сум хууль бусаар гаргахыг завдсан монгол иргэнд тус улсын шүүхээс ял оногдуулжээ

ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр 900 ширхэг сум хууль бусаар гаргахыг завдсан монгол иргэнд тус улсын шүүхээс ял оногдуулжээ

ОХУ-аас 900 ширхэг сум хууль бусаар гаргахыг завдсан Монгол Улсын иргэний хэргийг Буриадын Кяхтин дүүргийн шүүх хэлэлцэж ял оногдуулсан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн нь автомашины дугуйныхаа нүхэнд ан агнах зориулалттай галт зэвсгийн сум нууж Хиагтын шалган нэвтрүүлэх боомт руу гаргах байх гэж байхад нь ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Буриадыг хариуцсан хилийн газрын ажилтнууд илрүүлсэн байна. Тэрбээр мэдүүлэгтээ, “үл таних хүнээс сум худалдан авсан” гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг хууль бусаар сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэх мэт зүйл ангиудад буруутгасан аж.  Шүүх хуралдаанд тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ. Иймд нийт 170 мянган рублийн /9 сая төгрөг/  торгох ял оногдуулсан байна.