Хойд солонгос Япон руу пуужин харвасан нь АНУ-д цэргийн чадавхаа харуулах гэсэн оролдлого гэж дүгнэжээ

Хойд солонгос Япон руу пуужин харвасан нь АНУ-д цэргийн чадавхаа харуулах гэсэн оролдлого гэж дүгнэжээ

Өнөөдөр /2022.11.03/ өглөө орон нутгийн цагаар 07:50 цагт Японы Мияги, Ямагата мужуудад агаарын довтолгооноос хамгаалах дохиолол дуугарч ь хүмүүсийг хоргодох байранд орохыг сануулахын тулд телевизийн хөтөлбөрүүд тасалдсан байна. 

Учир нь Хойд солонгосоос Япон руу пуужин харвасан гэж улсын эргийн хамгаалалтын албаныхан мэдэгджээ. Өмнө нь Хойд солонгосын харавсан пуужингууд Японыг чиглэж байсан ч, ийнхүү тус улсын газар нутгийг огтлохыг оролдож байгаагүй ажээ. Гэвч өнөө өглөө хөөргөсөн тус пуужин Японы агаарын орон зайд нэвтэрч чадалгүй Япон тэнгист унасан байна. Харин Хойд Солонгосын тус үйлдэл нь АНУ-ын дунд хугацааны сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө тохиож байгаа нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Жн өөрийн цэргийн чадавхаа АНУ-д харуулах гэж оролдож байна гэж дүгнэжээ. 

Эх сурвалж: BBC