Сэлэнгэ аймгийн Хушаат сум Малын тоо толгойн албан татварын хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зориулжээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сум Малын тоо толгойн албан татварын хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зориулжээ

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас сумандаа төвлөрч буй Малын тоо толгойн албан татварын хөрөнгийг бүтээн байгуулалтын ажилд зориулжээ.

Хушаат сум бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулахаар зуслангийн зам, даваа засах ажлын тендерийг зарласан байна. Уг ажлыг гүйцэтгэхээр "Сэлэнгэ Есөн эрдэнэ" ХХК шалгарчээ.

Тус компани сум орон нутаг дахь “Сэнстэйн даваа”-ны 4 км замыг хусч тэгшлэх, “Намын даваа”-ны гарам, “Хөндлөн булаг”-ийн гарам дээр хоолой суулгах, “Хошууны гарам”-ыг хусч тэгшлэх, “Шугуйтын гарам”-ыг засварлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн аж. Одоогоор дээрх зам даваа засах ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байна.