Л.Энх-Амгалан: МҮИС хахуул авч энэ нэрийг авсан гэж үзэж байгаа учраас АТГ-т хандсан

Л.Энх-Амгалан: МҮИС хахуул авч энэ нэрийг авсан гэж үзэж байгаа учраас АТГ-т хандсан

Л.Энх-Амгалан сайдыг МҮИС-ийн нэр хүндийг сэргээж, уучлалт гуйх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Х.Нямбаатар сайдад материалуудаа бүртгүүлээд өгсөн байгаа. Х.Нямбаатар сайд шийдвэр гаргаж, бүртгэлээс МҮИС гэх нэрийг хасаж, МУИС дээр оюуны өмчийн гэрчилгээгээр олгуулах ажил явагдаж байгаа. МҮИС-ийг анх "Чандмань эрдэнэ" гэдэг нэрээр байгуулж байсан. Дараа нь Монголын Үндэсний коллеж, Монголын Үндэсний дээд сургууль болж, улмаар Ё.Отгонбаяр сайдын үед буюу 2012 онд дээд сургуулиудыг их сургуулийн ангилал болгох үед ангиллыг нь олгохгүй дээд боловсролын газрын н.Баасанжав гэж хүн МҮИС гэсэн гэрчилгээ олгосон. Ийм л процесс болсон. Авлигал авсан гэж бодож байгаа. Тухайн үеийн яамны албан тушаалтан, улсын бүртгэл дээр бүртгэсэн хүмүүст хариуцлага тооцож, АТГ-д шилжүүлнэ” гэжээ.