ВИДЕО: Дэлхийн хамгийн том нисэх онгоцуудын нэг “Airbus Beluga” тийрэлтэт онгоц нислэгийн үеэр аянганд цохиулжээ

ВИДЕО: Дэлхийн хамгийн том нисэх онгоцуудын нэг “Airbus Beluga” тийрэлтэт онгоц нислэгийн үеэр аянганд цохиулжээ

Уэльсийн нисэх онгоцны буудлаас мягмар гараг /2022.11.01/-т хөөрсөн дэлхийн хамгийн том нисэх онгоцуудын нэг “Airbus Beluga” тийрэлтэт онгоц аянганд цохиулжээ.

Тус осол орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд болсон байна. Гэнэтийн ослын дараа онгоц Германд аюулгүй газарджээ. “Airbus Beluga” онгоц аянганд цохиулах үед гэрэл гялс хийж, чанга дуу гарсан аж.

Мөн энэ явдал нь нисэхийн салбарт ердийн үйл явдал бөгөөд "стандарт ажиллагааны журмын дагуу онгоцыг дараагийн нислэгээс өмнө үзлэгт хамруулна” гэж “Airbus” компани мэдэгджээ.

ВИДЕО: 

Эх сурвалж: BBC