Малдаа явахаар гараад сураггүй алга болсон 15 настай хоёр хүүг эрэн хайж байна

Малдаа явахаар гараад сураггүй алга болсон 15 настай хоёр хүүг эрэн хайж байна

Малдаа явахаар гараад сураггүй алга болсон 15 настай хоёр хүүг эрэн хайж байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эгийн голын гүүр” гэдэг газарт Малчин С, П нар арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 15:00 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 22:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Улмаар Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Эрдэнэбулган сумын харьяат С /15 настай, эрэгтэй/, Тариалан сумын харьяат П /15 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 23:10 цагаас эхлэн зохион байгуулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ