ВИДЕО: Итэвонд 30 гаруй хүний амийг аварсан БНСУ-д "хууль бусаар оршин суудаг" байж болзошгүй гурван иргэнийг хайж эхэлжээ

ВИДЕО: Итэвонд 30 гаруй хүний амийг аварсан БНСУ-д "хууль бусаар оршин суудаг" байж болзошгүй гурван иргэнийг хайж эхэлжээ

Сөүл хотын Итэвон дүүрэгтHalloween /сүнсний, аймшгийн баяр/ тэмдэглэхээр хэт олон хүн цуглаж, шахцалдсаны улмаас 156 хүн амь насаа алдаж, 172 хүн гэмтэж, бэртсэн харамсалтай үйл явдал тохиосон. Тэгвэл эмгэнэлт явдал болсон шөнө олон баатрууд төрөн гарсан талаар олон улсын хэвлэл онцлоод буй.

Тодруулбал, Итэвон дүүрэгт найзуудын хамт явж байсан нэгэн иргэн олон хүний амь насыг аварсан гаднын гурван иргэнийг хайж байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр тус шахцалдааны улмаас амьсгалах аргагүй болж “үхэх нь тодорхой” гэж бодон бууж өгөх үеэр дарагдсан хүмүүсийг ээлжлэн татаж 30 гаруй иргэний амь насыг аварсан гурван гаднын иргэнийг олж харжээ.

Гэсэн ч тэд цагдаагийн алба хаагчид ирэхэд даруй зугтаж ор сураггүй алга болсон байна.

Тэднийг тус улсад “хараар” буюу хууль бусаар оршин суудаг байж болзошгүй тул талархал илэрхийлж, албан ёсны виз олгохыг уриалаад байгаа аж. Мөн үймээнийг зохицуулж, олон хүний шахцалдааныг үл тоон, бүхий л чадлаараа хүмүүсийг буцахыг шаардан, хашхирч байсан цагдаа залуугийн бичлэг цахим хуудаснаа хандалт өндөртэй байгаа юм.

ВИДЕО: