БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын иргэд "Орос хэл сурах"-аар Буриадыг зорино гэж ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улсын иргэд "Орос хэл сурах"-аар Буриадыг зорино гэж ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ

Монгол Улсын иргэд Орос хэл сурахаар Буриадыг зорих талаар ОХУ-ын ын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 02-ны өдөр /2022.11.02/ тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Валерий Поздняков Шинжлэх ухаан, инновацын зөвлөлийн дарга Алексей Цыденовын даргалсан хуралдааны үеэр хэлэхдээ, “Аравдугаар сарын 03-07-ны хооронд /2022.10.03-07/ хооронд манай төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, ойр орчмын аймгуудад ажиллалаа.

Манай төлөөлөгчид 35 сургуулийн захирал, 44 цэцэрлэг, мэргэжлийн боловсролын гурван байгууллагын дарга, Сэлэнгэ аймгийн боловсролын газрын дарга болон бусад хүмүүстэй уулзсан.

Монгол Улсын 15-35 насны иргэдийн дунд “Яагаад би Орос хэл сурмаар байна вэ” сэдвээр эссэ бичлэг бичүүлж алсын зайн платформ дээр тэмцээнийг зохион байгуулсан. Нийт 47 иргэн эцсийн шатанд тэнцсэн. Тэд 2023 оны арванхоёрдугаар сар /2023.12/-аас Орос хэл сурах курст хамрагдах болно” гэжээ.