В.Зеленский: Их 20-ийн уулзалтад Путин очвол Украины зүгээс оролцохгүй

В.Зеленский: Их 20-ийн уулзалтад Путин очвол Украины зүгээс оролцохгүй

Өчигдөр /2022.11.03/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх сард болох Их 20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцвол манай улс оролцохгүй гэж мэдэгдлээ.

Тодруулбал, Дэлхийн томоохон улс орнуудын удирдагчид жил тутмын цугладаг тус дээд хэмжээний уулзалт энэ жил ирэх сард Индонезийн Бали аралд зохион байгуулах бөгөөд одоогоор В.Путин оролцох эсэх нь тодорхойгүй байгаа аж. Украины хувьд ОХУ, АНУ-аас ялгаатай нь Их 20-ийн гишүүн биш бөгөөд Орос Украины нөхцөл байдалтай холбогдуулан тус бүлгийн тэргүүлэгч Видодо В.Зеленскийд дээд хэмжээний уулзалтад оролцох урилга илгээсэн юм.

Эх сурвалж: Thehill