"Хятадын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн хурдац" түгшүүр төрүүлж байна гэж АНУ-ын командлагч мэдэгджээ

"Хятадын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн хурдац" түгшүүр төрүүлж байна гэж АНУ-ын командлагч мэдэгджээ

АНУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг хянадаг тус улсын Стратегийн командлалын командлагч А.Ч.Ричард энэ долоо хоногийн эхээр хаалттай арга хэмжээнд үг хэлэхдээ, “Хятад улс АНУ-аас хамаагүй хурдан цөмийн зэвсэг бүтээж байгаа”-г анхааруулжээ. 

Тэрээр “Хятадыг эсэргүүцэх бидний байдлыг хөлөг онгоц зүйрэлбэл, аажмаар живж байна. Үндсэндээ тэд биднээс илүү хурдан хүчин чадлыг бий болгож байна" гэжээ. А.Ч.Ричард лхагва гараг /2022.11.02/-т Тэнгисийн цэргийн шумбагч онгоцны симпозиум дээр үг хэлэх үеэрээ энэхүү тайлбараа хэлсэн аж. Харин хаалттай болсон тус арга хэмжээнээс А.Ч.Ричардын хэлсэн үгийг АНУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2022.11.04/ нийтэд мэдээлжээ.

Эх сурвалж: CNN