Украины арми Херсон руу урагшилж байгаа тул хотоос энгийн иргэдийг нүүлгэхийг В.Путин зөвшөөрчээ

Украины арми Херсон руу урагшилж байгаа тул хотоос энгийн иргэдийг нүүлгэхийг В.Путин зөвшөөрчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Оросуудад эзлэгдсэн Украины өмнөд хэсгийн Херсон хотын зарим хэсгээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг зөвшөөрчээ. Учир нь Украины арми Херсон хот руу тасралтгүй урагшилсаар байгаа аж. 

Энэ талаар В.Путин хэлэхдээ, “Энгийн иргэд хохирох ёсгүй тул аюултай бүс нутагт амьдарч буй хүмүүсийг нүүлгэх ёстой” гэж мэдэгджээ. Харин “Украины энгийн иргэдийг албадан гаргаж байгаа нь дайны гэмт хэрэг” гэж Киев буруутгасан бол,  Оросын тал үүнийг үгүйсгэсэн байна.

Эх сурвалж: CNN