ВИДЕО: ОХУ-ын шатахууны цувааг галдан шатааж, хорлон сүйтгэсэн хариуцлагыг “Оросын эрх чөлөө" хөдөлгөөн хүлээн зөвшөөрчээ

ВИДЕО: ОХУ-ын шатахууны цувааг галдан шатааж, хорлон сүйтгэсэн хариуцлагыг “Оросын эрх чөлөө" хөдөлгөөн хүлээн зөвшөөрчээ

ОХУ-ын Екатеринбург хотоос Украин дахь Оросын цэргүүдэд зориулсан шатахууныг тээвэрлэж буй төмөр замын цуваа өчигдөр /2022.11.05/ шатсан хэрэг гарчээ. Харин энэхүү хорлон сүйтгэх ажиллагааг ОХУ-д үйл ажилагаа явуулдаг “Оросын эрх чөлөө" хөдөлгөөний партизанууд хийснээ хүлээн зөвшөөрчээ. Тус хөдөлгөөнийхөн “орон нутгийн цагаар шөнийн 03.00 цагийн орчимд цувааг галдан шатаасан. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагаа нь Украины армид тулалдаж байгаа тус хөдөлгөөний гишүүдэд дэмжлэг үзүүлэх зорилготой” гэж тайландаа тэмдэглэжээ.