ВИДЕО: 49 зорчигчтой онгоц Танзанийн нисэх буудалд газардах гэж байгаад “Виктория” нуурт осолдож, 15 хүн аврагдаад байна

ВИДЕО: 49 зорчигчтой онгоц Танзанийн нисэх буудалд газардах гэж байгаад “Виктория” нуурт осолдож, 15 хүн аврагдаад байна

Танзанийн хойд хэсэгт “ATR42-500” зорчигч тээврийн онгоц Букоба нисэх онгоцны буудалд газардах гэж байгаад “Виктория” нуурт осолдсон тухай Ройтерс агентлаг дөнгөж сая мэдээллээ. 

Одоогоор нас барсан хүмүүсийн талаар мэдээлэл алга байна. Танзанийн хувийн агаарын тээврийн Precision Air компанийн эзэмшдэг уг онгоцонд урьдчилсан мэдээллээр 49 зорчигч, нисэх багийн дөрвөн гишүүн явж байжээ. Tanzania Business Insight агентлагийн мэдээлснээр 15 хүнийг уг ослоос аварсан бөгөөд бусад хүмүүсийг аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин онгоц сүйрсэн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд онгоцыг буух үед Букоба орчимд хүчтэй салхи гарсан гэх мэдээлэл байгаа ажээ.

Эх сурвалж: Ройтерс агентлаг




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө