Виктория нуурт осолдсон онгоцны нисгэгчид албаныханд дуудлага өгсөн ч шархаа даалгүй амиа алдаж нийт 19 хүн нас баржээ

Виктория нуурт осолдсон онгоцны нисгэгчид албаныханд дуудлага өгсөн ч шархаа даалгүй амиа алдаж нийт 19 хүн нас баржээ

Precision Air компанийн Танзанийн арилжааны нислэг өнгөрсөн ням гараг /2022.11.06/-т Виктория нуурт цаг агаарын таагүй байдлын улмаас ослын буулт хийж, 19 хүн амиа алджээ. 

Ослын газарт хүрэлцэн ирсэн аврагчид 26 хүнийг аварчээ. Хоёр нисгэгч эхэндээ амьд үлдэж осол болсон талаар албаныхантай холбогдож чадсан ч, удалгүй шархаа дийлэлгүй хоёулаа нас барсан. Бүх цогцсыг онгоцноос гаргаж авсан. Мөн зорчигчдын ачаа тээш болон хувийн эд зүйлсийг гаргаж эхэлж байна. Нас барагчдыг хэн болохыг тогтоож ар гэрийнхэнд нь мэдэгдэж эхэлсэн" гэж Танзанийн Ерөнхий сайд Кассим Мажалива мэдэгдлээ. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу. 

Осол гарах үед бороо орж байсан бөгөөд цаг агаарын таагүй байдлаас болж осолдсон гэж урьдчилан дүгнэлт гаргасан байна. Ослоос амьд үлдсэн зорчигчийн өгсөн мэдээллээр "онгоц газардах гэж байснааа гэнэт усанд хүчтэй унасан. Онгоцон дотор хоромхон зуурт их ус орж ирэн, урд сууж байсан хүмүүс хамгийн эхэнд усанд автсан. Харин хойно сууж байсан хүмүүс онгоцноос гарч чадсан" гэжээ.

Эх сурвалж: CNN