Илон Маск бусдын нэрийг ашигласан Твиттер хаягуудыг устгахаа мэдэгдлээ

Илон Маск бусдын нэрийг ашигласан Твиттер хаягуудыг устгахаа мэдэгдлээ

Tesla болон SpaceX компанийг үндэслэгч Илон Маск олон нийтийн Twitter сүлжээг худалдаж авч, тодорхой өөрчлөлтүүдийг оруулахаа мэдэгдээд байсан билээ.

Нэн ялангуяа твиттер дахь олон тооны хуурамч хаягуудтай тэмцэх төлөвлөгөөтэй байгаа гэж байсан юм. Улмаар бусдын нэрийг ашигласан хаягуудыг бүрмөсөн устгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа, “элэглэх зорилготойгоо тодорхой илэрхийлээгүй бол бусдын нэрийг ашигласан хаягуудыг бүрмөсөн устгах болно. Өмнө нь бид устгахаасаа өмнө анхааруулдаг байсан. Харин одоо бид хаягийн баталгаажуулалтыг өргөн хүрээнд нэвтрүүлэх тул анхааруулалгүй устгана” гэсэн байна. Ингэснээр Твиттерийн баталгаажуулалтын “хөх тэмдэг” авах нөхцөл бүрдэхийг Маск бас тайлбарлажээ. Түүний энэхүү шинэ санаа маш олон эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад байна.