Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын ногоон хөгжлийн төсөлд 570 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэв

Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын ногоон хөгжлийн төсөлд 570 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэв

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 570 сая ам.долларын ногоон төсөл хэрэгжүүлж байгаа талаар АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Рамачандран Павит мэдээлснийг ОХУ-ын ТАСС агентлаг онцолсон байна.

Тодруулбал, Азийн хөгжлийн банк 2012 оноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлт, сэргээн босголтын ажилд нийслэлийн удирдлага, Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид хувийн хэвшилд хөрөнгө оруулах 570 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ гэсэн байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд тус банкнаас Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон аж.

Эх сурвалж: TASS