Ойрын гурван жилд тохиохгүй "Цусан сар" маргааш мандана

Ойрын гурван жилд тохиохгүй "Цусан сар" маргааш мандана

Маргааш /2022.11.08/ Хойд Америк, Ази, Австрали болон Өмнөд Америк дахь хэсэг газарт үзэгдэх сар хиртэлт тохионо.

Тодруулбал, энэхүү сар хиртэлт нь ойрын гурван жилдээ буюу 2025 он хүртэл дахин тохиохгүй аж. Энэ хиртэлтээр сар дэлхийн сүүдэрт халхлагдан улаан өнгөтэй харагдах бөгөөд улаан өнгөтэй харагддаг учраас "Цусан сар" хэмээн нэрийддэг аж. Манай улсын хувьд маргааш 18:16 цагаас эхэлж, 19:41 цагт дуусна.